ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт
Критикал минералын салбарт манай хоёр улсын хувьд хамтран ажиллах ямар боломжууд байна вэ?
Их Британи критикал минерал олборлогч орнуудад бусдаас арай өөр санал тавьдаг. Их Британи ашигт малтмал боловсруулдаггүй. Гэхдээ бидэнд олборлож, орчин үеийн судалгаа, инновацын төвүүд бий бөгөөд энэ чиглэлээр бид хамтран ажиллах боломжтой.
Их Британи улс уул уурхайн санхүүгийн дэлхийн төв юм. Их Британид төв оффисоо байгуулсан уул уурхайн 171 компани бий. Тэр дундаа Лондон хот уул уурхайн санхүүгийн төв болсон байдаг. Тиймээс бид эдгээр чиглэлээр Монгол Улстай ашигт малтмалын салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.
Дэлхийн хэмжээнд болон Монголд чухал ашигт малтмалын салбар хөгжих боломж хэр байна вэ?
Дэлхий дахинд критикал минералын эрэлт хэрэгцээ шинэ технологиудын нөлөөгөөр хурдацтай өсөж байна. Эдгээр ашигт малтмал бидний ирээдүйн чухал хэсэг болох нь эргэлзээгүй. Өнөөдөр чулуужсан түлш бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэж байгаа билээ, критикал минерал мөн адил үүрэг ирээдүйд гүйцэтгэх болно.
Их Британи улс энэ чиглэлээр хамтарч ажиллах монголчуудтай боломжтой юу?
Мэдээж. Их Британийн компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалын стандартыг маш өндөр түвшинд мөрдөж, нийгэмд эргээд хөрөнгө оруулалт хийдэг. Тэдний хувьд зөвхөн ашигт малтмал олборлох нь чухал биш, харин хүмүүстэй ажиллах, боловсрол, ур чадварт хөрөнгө оруулалт хийх, шинэ боломж нээх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах нь илүү чухал байдаг.
ГЭВИН ХАРПЕР: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ ОРОН
Английн Бирмингемийн их сургуулийн Стратегийн элементүүд ба чухал материалын судалгааны төвийн критикал минералын судлаач Гэвин Харпер
Тэрбээр, Биднийг Их Британийн ЭСЯ болон Их Британийн Бизнес, худалдааны яамнаас Монголд урьсан. Энэ урилгын хүрээнд бид Монголын чухал ашигт малтмалын холбооноос зохион байгуулсан семинарт илтгэл тавьсан. Цаашид бид аж ахуйн нэгж, боловсролын байгууллагуудтай танилцах төлөвлөгөөтэй байна. Бид Их Британи, Монгол Улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцах зорилготой.
Монгол Улс чухал ашигт малтмалын салбарын оролцогч болохын тулд юу анхаарах талаар санаа бодлоо хуваалцана уу?
Их Британид Критикал минералын судалгааны төв ажиллаж байна. Энэхүү төв нь критикал минералын салбарт Их Британийн баримтлах бодлогыг тодорхойлж, аль ашигт малтмалыг "критикал" ангилалд оруулахыг шийддэг. Мэдээж Монгол, Их Британи хоёр маш их ялгаатай. Монгол ашигт малтмалаар баян улс. Уул уурхайн бүтээн байгуулалт, дэд бүтэцтэй холбоотой асуудлууд Монголд мэдээж байна.
Монгол Улс чухал ашигт малтмал боловсруулах талаар Их Британийн туршлага мэдлэг, санаачилгыг ашиглах тал дээр хамтрах боломжтой гэж бодож байна. Ингэж байж Монгол Улс байгалийн баялгаасаа илүү их ашиг хүртэнэ.
Критикал минералын салбарын дэлхийн чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ?
Технологийн шинэчлэл, ялангуяа цэвэр эрчим хүчний хувьсгалыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой критикал минералын эрэлт хэрэгцээ дэлхийд цаашдаа улам өсөх нь ойлгомжтой. Семинарын үеэр бид зэсийн талаар маш мэдээлэл авлаа. Зэс бол цэвэр эрчим хүчний шилжилтэд хамгийн их хэрэгтэй металл.
Өргөн уудам газар нутагтай, нөөцөөр баялаг Монгол Улс энэ хэрэгцээг хангахад хамгийн боломжтой улсуудын нэг. Хөрөнгө оруулалт, дэд бүтцийг сайжруулах шаардлага улам нэмэгдэж байгаа энэ үед боломжоо хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах вэ гэдэг асуудал тулгарч байна.
Манай төв хоёрдогч түүхий эдийг боловсруулах технологид их анхаардаг Тиймээс Монгол Улс ч гэсэн дахин боловсруулах аргаар түүхий эдээ цуглуулах ёстой гэж үзэж байна. Улаанбаатарт олон цахилгаан машин явж байгааг би анзаарсан. Эдгээр машины ашиглалтын хугацаа дууссаны дараа хэрхэн дахин боловсруулах талаар бодож эхлэх нь чухал. Мөн эрдэс бүтээгдэхүүнийг дахин боловсруулах талаар Монгол Улс голлон анхаарах хэрэгтэй байх.