Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2035 он гэхэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гуравны нэг нь зэсийн хомсдолд орно

Т.Бямбанаран

“PricewaterhouseCoopers” буюу “PwC” компанийн энэ сард гаргасан тайланд дурдсанаар 2035 он гэхэд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 32 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зэсийн нийлүүлэлтийн хомсдолд орох төлөвтэй байгаа аж.

Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улс усны хомсдолоос болж олборлолт нь удааширч буй юм. Мөн чип үйлдвэрлэлд зэс нийлүүлдэг 17 улсын ихэнх нь 2035 он гэхэд ган гачигт өртөх өндөр эрсдэлтэй гэж PwC онцолжээ.

Цар тахлын үед эрэлт огцом нэмэгдэж, үйлдвэрүүд хаагдсантай давхцан дэлхий дахинд сүүлийн үед чипийн үйлдвэрлэл хумигдаж, улмаар автомашины салбарыг хүнд байдалд оруулсан. Үүгээр ч зогсохгүй чипээс хамааралтай бусад олон салбарын үйлдвэрлэлийг ч зогсоох эрсдэлтэй тулгараад байв.

Хятад, Монгол, Австрали, Перу, Бразил, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мексик, Замби зэрэг орнуудын зэсийн олборлолт ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй гэж дээрх тайланд дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн аль ч чип үйлдвэрлэгч бүс нутаг эрсдэлээс ангид байж чадахгүй хэмээн онцолжээ.

Зэс нь чипний тэрбум тэрбумаар тоологдох нарийн утаснуудыг хийхэд хэрэглэгддэг гол түүхий эд. Одоогоор зэсийг орлуулж болох материалуудыг судалж байгаа ч үнэ болон чанарын хувьд зэстэй дүйцэх зүйл хараахан үгүй.

“PwC”-ийн тайланд онцолсноор дэлхий дахин хүлэмжийн хийн ялгарлыг хэр хэмжээтэй бууруулахаас үл харгалзан 2050 он гэхэд дэлхийн улс орнуудын зэсийн нийлүүлэлтийн тал орчим хувь нь эрсдэлд орно гэжээ.

Чили болон Перу улсууд усан хангамжаа тогтвортой байлгахын тулд олборлолтыг үр ашигтай байлгах, усыг хэмнэхэд чиглэсэн арга хэмжээнүүд авч, далайн усыг цэвэршүүлэх байгууламжууд барьж эхэлсэн нь үлгэр жишээ алхам гэж PwC үзэж байна. Гэвч энэ төрлийн шийдэл нь далайд гарцгүй улс орнуудад тохиромжгүй билээ.

Тус байгууллагын тооцооллоор өнөөдрийн байдлаар Чилийн зэсийн олборлолтын 25 хувь нь тасалдах эрсдэлтэй байгаа бол ирэх 10 жилийн дотор энэ үзүүлэлт 75 хувьд хүрч, 2050 он гэхэд 90-100 хувьд хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах