Тэлмэн Ресурс ХХК (ASX: TMK) нь Гурвантэс-XXXV нүүрсний давхаргын метан хийн төсөл болон Нарийн сухайтын нүүрсний ордын талбайн хүрээнд LF-07 (Lucky Fox-07) туршилт-олборлолтын долоо дахь цооногийн өрөмдлөгийн ажлыг 2025 оны 7 дугаар сарын 27-ны Ням гарагт албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү цооногт Мэйжор Дриллинг компани нь Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техник бүхий Schramm TXD200 өрөмдлөгийн машиныг ашиглаж байна.
LF-07 цооног нь хураагуурын даралт бууруулалтыг эрчимжүүлэх, хийн гарцыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд туршилтын талбайн олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Шинэ цооногийг ашиглалтад оруулснаар Нарийн сухайтын хийн гарц богино хугацаанд ашигтай түвшинд хүрч, эрчим хүч үйлдвэрлэлийн дараагийн шат руу шилжих нөхцөл бүрдэнэ гэж компанийн зүгээс мэдээллээ.
Эх сурвалж: tmkenergy.com.au