Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

 

2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 20 багц буюу 128 мянган 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжаанд хэлцлийн үнэ 75.5 ам.долларт хүрч, анхны үнээс 19.5 хувиар буюу 12.3 ам.доллараар өссөн нь уг арилжааны онцлох үр дүн байлаа.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, тээврийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, салбар дундын уялдааг сайжруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа нь энэ амжилтад тодорхой хувь нэмэр оруулсан байна.

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК