Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ буурч, Рио Тинтогийн ашигт нөлөөлжээ

Credits: Рио Тинто

Т.Бямбанаран

Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн үйлдвэрлэгч Рио Тинто групп 2020 оноос хойших хамгийн бага эхний хагас жилийн ашгаа 8 дугаар сарын 1-нд мэдээллээ. Австрали дахь уурхайн үйл ажиллагааны зардал өсөж, төмрийн хүдрийн үнэ буурсан нь тус компанийн шинэ гүйцэтгэх захирлын өмнө тулгарах сорилтуудын нэг байх нь тодорхой аж. 

Рио Тинто 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон эхний хагас жилийн хугацаанд 4.81 тэрбум ам.долларын үндсэн ашиг олсон нь өмнөх оны мөн үеэс даруй 16%-иар буурсан үзүүлэлт юм.

Төмрийн хүдрийн борлуулалтын үнэ 15%-иар унасан ч зэс, боксит, хөнгөн цагааны хүдэр (алумин), хөнгөн цагаан болон алтны үнэ харьцангуй өндөр байсны ачаар дээрх алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөж чаджээ. 

Зэс болон литийг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж буй уг компани энэ удаад нэгж хувьцаанд 1.48 ам.долларын ногдол ашиг тараахаар зарласан нь өнгөрсөн жилийн 1.77 ам.доллароос буурсан болохыг харуулж буй хэрэг. 

Төмрийн хүдрийн үнэ яагаад буурав?

Төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д гангийн үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ ийнхүү суларсан бөгөөд Австрали, Бразил, Өмнөд Африкаас нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ буурахад мөн нөлөөлсөн байна.

Хэт их нийлүүлэлтээс зайлсхийх зорилгоор Рио Тинто компани Баруун Австралийн Пилбара дахь уурхайн бүтэн жилийн нийлүүлэлтийн төлөвлөгөөгөө 323–338 сая тоннд барьж хадгалах бодолтой байгаагаа мэдэгдэв.

Харин литийн зах зээлийн тухайд үнэ нь унасан ч сэргэж эхэлсэн бөгөөд батарейн эрэлт өмнөх оны түвшнээс хоёр дахин өссөн талаар гүйцэтгэх захирал Якоб Стаушолм онцоллоо.

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.132.40.68)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 06 сарын 28 | Хариулах