Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Монгол, Оман уул уурхайн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Оман Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч ноён Абдулсалам бин Мухаммад Аль-Муршиди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оман хоёр улсын найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уул уурхай болон хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ноён Абдулсалам бин Мухаммад Аль-Муршиди Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлон, хэрэгжих боломжтой хөрөнгө оруулалтын төслүүдийг эцэслэн тохиролцохыг гол зорилгоо гэж тэмдэглэв. Тэрбээр зэс, газрын тос болон газрын тосны нөөц зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Сайд Г.Дамдинням уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх, зэс баяжуулах үйлдвэр барих зэрэгт гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатайг онцлон дурдав. Тэрээр цаашид тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам