/2025.08.04/ — МАК компани БНХАУ-ын “Harbin Electric International” компанитай хамтран цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх албан ёсны гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөөт болон Адуунчулууны уурхайд нийт 600 МВт хүчин чадалтай, 2х300 МВт цахилгаан станц барихаар төлөвлөж байна.
Төслийн зорилго нь МАК компанийн уурхайн болон үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй, тухайн бүс нутгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулахад чиглэж байна. Ингэснээр бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд чухал түлхэц болох ажээ.