АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үеийн сэргээгдэх эрчим хүчний бодлого болон Хятадын бал чулуунд ногдуулсан өндөр тариф нь Байдены засаг захиргааны үед гарсан ахиц дэвшлийг үл харгалзан АНУ-ын дотоодын батарейн үйлдвэрлэлийн өсөлтийг сааруулж байна.
АНУ-ын дотоодын батарей үйлдвэрлэлийнсалбар 2030 он гэхэд бие даасан батарейн үйлдвэрлэлийг бий болгохын тулд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан. Гэвч одоогийн бодлогын өөрчлөлт энэ зорилгод хүрэхэд саад учруулаад байна.
Хэдийгээр литийн-ион батарей анх АНУ-д зохион бүтээгдсэн ч Хятад улс батарей үйлдвэрлэл, технологийн дэвшлийн аль ч үзүүлэлтээр АНУ-ыг гүйцэж түрүүлээд байгаа юм.
Энэ сард Трампын засаг захиргаа Хятадын нийлүүлэгчидбал чулуугАНУ-ын зах зээлд “дампинг” буюу дотоодын үнээсээ хямд үнээр нийлүүлж байна хэмээн буруутгаж, 93.5 хувийн өндөр тариф ногдуулсан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ тариф дангаараа батарейн үнэ 1,000 ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр нөлөөлөх боломжтой аж.
Үүний улмаас өмнө нь эрчимтэй хөгжиж байсан “батарейн бүс”( батерей үйлдвэрлэлтэй холбоотой үйлдвэр, төслүүд төвлөрсөн газар) уналтад орж эхэллээ. “The Big Green Machine” сайтын мэдээлснээр, 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад төслүүдийг зогсоох, цуцлах, хаах тохиолдол зургаа дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: oilprice.com