Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

МИАТ ТӨХК Сингапур чиглэлд ирэх арваннэгдүгээр сараас шууд нислэг үйлдэнэ

Credits: МИАТ

2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапураас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу  шинэ шууд нислэг үйлдэхээр болжээ. Нийт 7.5 цаг үргэлжлэх энэхүү шууд нислэг нь хоёр улсын хоорондын аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн харилцаанд шинэ гарцыг нээж байна.

Эхний байдлаар нислэгүүд долоо хоногт хоёр удаа буюу Мягмар болон Бямба гарагуудад, Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал болон Монгол Улсын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хооронд үйлчлэх юм.

Өмнө нь олон улсын дамжин нислэгээр хүрдэг байсан бол уг чиглэл нээгдсэнээр илүү хурдан, ая тухтайгаар зорчих боломжийг олгоно. 

Эх сурвалж: МИАТ