2025 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Энержи Ресурс ХХК орон нутгийн иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Цогтцэций суманд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь Ухаа худаг наадмын үеэр тохионо.
Өдөрлөгийн хүрээнд компаниас олон талт мэдээлэл хүргэхийн зэрэгцээ нээлттэй ажлын байрны мэдээлэл өгч, иргэд, орон нутгийнхантай санал солилцох, асуулт хариулах боломж бүрдэнэ. Тус арга хэмжээ нь орон нутгийн иргэдэд компанийн үйл ажиллагаа, ажлын байрны боломжийг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах зорилготой юм.
Мөн “УХАА ХУДАГ-2025” баяр наадмын үйл ажиллагаа энэ үеэр явагдах тул оролцогчдод соёл, спортын арга хэмжээ, баярын уур амьсгалтай цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой.
Энержи Ресурс ХХК нь иргэд, олон нийттэй харилцан ойлголцож, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа аж.