Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ази тивийн нүүрсний импорт багаслаа

Ч.Сансар

Азийн улс орнуудын эрчим хүчний нүүрсний далайн импорт 7 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс бараг 7.8%-иар буурсан байна. Энэ нь Хятад, Энэтхэг зэрэг томоохон импортлогч улсууд сүүлийн саруудад дотоодын нийлүүлэлт, нөөцөө нэмэгдүүлж, худалдан авалтаа багасгасантай холбоотой.

Энэ оны эхний долоон сард Ази руу чиглэсэн нүүрсний тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4%-иар буурсан гэж түүхий эдийн шинжээч Kpler мэдээлэв.

Харин өнгөрсөн 7 дугаар сарын импорт 6 дугаар сартай харьцуулахад өссөн байна. Энэ нь голдуу Япон, Өмнөл Солонгос зэрэг улсууд импортоо нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Нүүрсний импорт 7 дугаар сард бага зэргээр сэргэсэн ч дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, импортлогч Хятад, Энэтхэг зэрэг улсуудын нийт импорт багассан учир энэ оны Ази тивийн импорт 2024 оныхоос унасан үзүүлэлтэй гарсан  билээ.

Дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, эрэлт буурч байгаагийн улмаас Хятадын нүүрсний худалдан авалт 6 дугаар сард сүүлийн 2.5 жилийн хамгийн бага хэмжээнд хүрсэн. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, БНХАУ 6 дугаар сард нийт 33.04 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 26%-иар, 5 дугаар сарынхаас 8%-иар буурсан байна.

Хятадын Нүүрсний тээвэр, түгээлтийн холбооны мэдээлснээр, 2025 онд Хятад улс 2024 онтой харьцуулахад 50–100 сая тонноор бага нүүрс худалдан авах төлөвтэй байна гэжээ.

Үл хөдлөх хөрөнгийн салбар хямарч, аж үйлдвэрийн өсөлт удааширсан болон дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэн нь Хятадын нүүрсний импортод сөргөөр нөлөөлж байна.

Энэтхэг улсын хувьд нүүрсний импорт буурсан нь тус улс дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, гадаадын нүүрснээс хараат байдлаа багасгахыг зорьж байгаатай холбоотой.

Эх сурвалж: oilprice.com