Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай ашигт малтмалын талбайн солбицлыг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.09.02/ “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхэд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.

Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт тухайн ашигт малтмалыг ашиглаж буй хуулийн этгээдүүдийн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх нөөц ашигласны төлбөрт хяналт тавих үүрэг даалгавар өгсөн байна.

Одоогоор 528 км урт технологийн зам засвар, арчлалт, газрын тос дамжуулах хоолой дагасан таван байршилд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Гүйцэтгэгч байгууллага нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, мөн түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд ажлаа зогсоож холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм.

Эх сурвалж: Монгол улсын засгийн газар