Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзлаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.09.08/ Рио Тинто группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанитай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтэд Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах зарчмаа илэрхийллээ. Мөн талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан аюулгүй ажиллагааг хангах, дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахаа дурдав.

Түүнчлэн монгол залуусыг сургах, дадлагажуулах, олон улсын түвшний инженер, мэргэжилтэн болгон бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал гэдгийг тодотголоо.

Сайд Г.Дамдинням цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Рио Тинто группийн ТУЗ-өөс нааштай шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл (1)

  • Hi (202.70.37.177)
    Uulzalt hiij baihad urdaas computeree shirteed bdg humuusiig oildoggui. Aimoo rbuduuleg haragddag. Er n yah gj ter hurald orj irdiin
    2025 оны 09 сарын 09 | Хариулах