Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор 9 дүгээр сарын 11-13-ны өдөр Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд гурван өдрийн турш үргэлжиллээ.