Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Оюу толгой” дэлхийн зэсийн тэргүүлэгч 20 уурхайн тоонд багтаж, 11-т эрэмбэлэгдэв

Т.Бямбанаран

Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт Лондоны хөрөнгийн бирж дээр сүүлийн 16 сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн. Үүнтэй зэрэгцэн дэлхийн зэсийн эрэлт жил бүр дор хаяж нэг сая тонноор өснө гэж BHP компани таамаглаж байна. Одоогийн 33 сая тонны эрэлт 2050 он гэхэд 50 сая тонн болох төлөвтэй байна. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, зэсийн нийлүүлэлт энэ эрэлтийг давахын тулд хоёр дахин нэмэгдэх шаардлагатай, эс бөгөөс ноцтой хомсдол үүснэ гэж анхааруулжээ.

Эрсдэл нэмэгдэж буйг илтгэх өөр нэг үзүүлэлт бол дэлхийн хамгийн том уурхайнуудын зарим нь үйлдвэрлэлийн сааталтай тулгарч байгаа явдал юм. “Grasberg” уурхайн үйл ажиллагаа зогссон нь зэсийн зах зээлд эрсдэл дагуулж байна гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид үзэж байна. Мөн гол үйлдвэрлэгчдийн нэг болох “Kamoa-Kakula” уурхайд үер болж, эзэмшигч компани болох “Ivanhoe Mines” өөрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бууруулжээ. 

Дэлхийн нийт үйлдвэрлэлийг харьцуулж үзвэл, 2025 оны эхний хагас жилд хамгийн их зэс олборлосон 20 уурхайн жагсаалтыг (мянган тонноор) гаргасан байна.

Тэдгээрийн дунд Монгол Улсын Оюу толгойн уурхай 11-р байранд жагсаж буй юм. 2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар “Оюу толгой” 152 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Рио Тинто компанийн мэдээлснээр, тус уурхай 2028–2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлохоор зорьж байгаа аж.

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах