
Ч. Сансар
Анголын анхны томоохон зэсийн уурхай болох Tetelo 10-р сарын 29-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж албаныхан Лхагва гарагт мэдэгдлээ. Энэхүү төсөл нь газрын тосоор баялаг Ангол улсын хувьд уул уурхайн салбараа төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай металл олборлох боломж олгож байгаа билээ.
250 сая ам.долларын өртгөөр боссон уг уурхайг Хятадын Shining Star International Group болон Анголын Sociedade Mineira de Cobre de Angola компаниудын хамтран байгуулсан Shining Star Icarus компани эзэмшдэг. Уурхай ашиглалтад орсноос хойш эхний хоёр жилийн хугацаанд жилд 25,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байна.
"Хэдхэн хоногийн дараа Tetelo уурхай нээлтээ хийнэ зарлахад би баяртай байна. Уг төслийн хүрээнд анхны далд уурхай ашиглалтад орж, зэс олборлож эхэлнэ” гэж Уул уурхайн сайд Диамантино Азеведо нийслэл Луанда хотод болсон бага хурлын үеэр мэдэгдэв.
Лити, кобальт, никель зэрэг батарейны металлуудаас гадна зэсийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд нэн шаардлагатай чухал ашигт малтмал гэж үздэг.
Shining Star Icarus компанийн дэд захирал Руй Лопес Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа эхлээд ил уурхайгаа ажиллуулна, 2026 оны хоёрдугаар хагасаас эхлээд далд уурхайн олборлолт явуулна гэжээ.
reuters.com