Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Дэлхий дээр ойролцоогоор 64,000 тонн алтны баталгаат нөөц бий

Т.Бямбанаран

Алт гэх энэхүү үнэт метал нь хөрөнгө оруулалтын аюулгүй арга хэрэгсэл байсаар ирсэн. 2025 онд дэлхий дахинд эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид алтыг ихээр худалдан авч, үнэ нь хүчтэй өсөж байна.

Хэрвээ дэлхий дахины хэмжээнд олборлосон бүх алтыг ойролцоогоор 216 мянган тонн гэж үзээд хайлуулан нэг дор цутгавал ердөө 22 метр өндөр, дөрвөн давхар байшингийн хэмжээтэй шоо хэлбэрийн бүтэц болох аж. 

Нөгөөтээгүүр, эдийн засгийн хувьд олборлох боломжтой алтны баталгаат нөөц нь 64 мянган тонн бөгөөд энэ нь 15 метр өндөртэй, шоо хэлбэртэй дүйцэх хэмжээ юм.

Дэлхий дээр хэр хэмжээний алт байна вэ? Цаашид хэр их үлдэв?

Өнөөдөр мэдэгдэж буй алтны нийт нөөцийн бараг дөрөвний гурвыг нь аль хэдийн олборложээ. Шинэ орд илрүүлэх нь улам ховордож, олборлолтын зардал өсөхийн хэрээр дэлхий нийтийн анхаарал дахин боловсруулах, олборлолтын технологийг сайжруулахад чиглэж байна.

Орчин үеийн үйлдвэрлэлийн эрин бол алтны олборлолтын оргил үе байлаа

Түүхэнд олборлосон нийт алтны гуравны хоёрыг зөвхөн 1950 оноос хойш олборлосон аж. Үүнд технологийн дэвшил болон үйлдвэрлэлийн эрэлт гол хүчин зүйл болжээ. Дайны дараах жилүүдэд том хэмжээний ил уурхай, үр ашигтай хайлуулах технологи эрчимтэй хөгжсөн. Өнөөдөр хүдрийн агууламж буурч, олборлолтын түвшин саарсан ч газар дээрх нийт алтны нөөц жил бүр бага багаар нэмэгдсээр байна. 

Нийт олборлосон алтны ойролцоогоор 45% нь үнэт эдлэл хэлбэрээр, 22% нь алт, зоосны хэлбэрээр хадгалагдаж байна. Төв банкууд нийт алтны нөөцийн 17 орчим хувийг эзэмшдэг бөгөөд үүнийг инфляц болон геополитикийн эрсдэлээс хамгаалах стратегийн хэрэгсэл болгон ашигладаг. Энэхүү үнэт металлыг техник технологи болон үйлдвэрлэлийн салбарт, ялангуяа цахилгаан бараа, сансрын төхөөрөмжийн эд ангиудыг бүтээхэд мөн ашигладаг.

Эх сурвалж: World Gold Council, Britannica, Live Science, U.S. Geological Survey (USGS), Visual Capitalist