
Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт”-ыг ирэх 12 дугаар сарын 1–2-нд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Чуулга уулзалтын хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, асуулт хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөнө.
Мөн чуулга уулзалтын үеэр B2B (бизнес эрхлэгч хоорондын) уулзалтууд зохион байгуулагдах бөгөөд Оросын дараах салбаруудыг төлөөлсөн томоохон компаниуд оролцоно. Үүнд хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, эм, эмнэлгийн үйлдвэрлэл зэрэг салбар багтаж байна.

Эх сурвалж: ЭЗХЯам