Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн улс орнуудын цөмийн эрчим хүчний хүчин чадал (2025)

Т.Бямбанаран

Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгарал багатай, тогтвортой эх үүсвэрийг тасралтгүй нийлүүлдэг тул олон улсын эрчим хүчний сүлжээнд эрэлт нь нэмэгдэх боллоо. Гэхдээ дэлхийн улс орнуудын атомын эрчим хүчний нийт хүчин чадлын ихэнх нь цөөн хэдхэн улсад төвлөрсөн хэвээр байна. Энэхүү график нь өнөөдрийн байдлаарх дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадал аль улсуудад төвлөрч буйг задлан харуулжээ. 

Дэлхийн цөмийн эрчим хүчний нийт хүчин чадлын 71%-ийг ердөө тавхан улс бүрдүүлдэг.

АНУ 94 цөмийн реактортай, 97 гегаватт (гВт) хүчин чадлаараа жагсаалтыг тэргүүлж байна. Франц улс 63 гВт-аар удаалж буй нь 1970-аад оны газрын тосны хямралын дараа цөмийн эрчим хүчийг нэгдсэн стандартаар дэмжих түүхэн бодлогын үр дүн юм. БНХАУ 55 гВт хүчин чадлаар гуравдугаарт бичигдэх аж. Харин ОХУ (27 гВт) болон БНСУ (26 гВт) нь эхний тавд багтаж буй юм.

Шинээр хүч түрэн гарч ирж буй орнууд цөмийн эрчим хүчний дүр зургийг өөрчилж байна. Арабын Нэгдсэн Эмират ердөө дөрвөн цөмийн реактортай атлаа 5 гВт хүчин чадалд хүрээд байна. Финланд болон Их Британи ч мөн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Үүнтэй адил, Энэтхэг улс сүүлийн хэдэн арван жилд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа тогтмол тэлж, нийт 9 гВт бүхий 21 реактор ажиллуулж байна.

Эх сурвалж: Олон улсын атомын энергийн агентлагийн (IAEA) Цөмийн реакторын мэдээллийн систем (PRIS), Visual Capitalist