Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэс Тавантолгой” ХК 11 дүгээр сард түүхэн амжилт тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулж, 3.4 сая тонн нүүрс ачилт хийсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Нүүрсний зах зээл өнгөрсөн жилүүдэд уналттай байсан ч компани зах зээлийн нөхцөл байдлыг судлан, борлуулалт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ.

Мөн энэ сард биржийн арилжааг идэвхжүүлж, 28 удаагийн арилжаанд 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тонн нүүрс борлуулсан байна. Борлуулсан нүүрсний 67%-ийг 1/3 коксжих нүүрс, 26%-ийг эрчим хүчний нүүрс, 7%-ийг баяжуулсан нүүрс эзэлжээ. Компани энэ оны 7 дугаар сараас хатуу коксжих нүүрс борлуулахгүй байх бодлогыг баримталж, хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна.

Байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн сарын ачилтын дээд амжилтыг ийнхүү шинэчилж, 3.39 сая тонн болгож өмнөх үзүүлэлтээс 8.3%-иар өсгөсөн байна. Үүний дүнд, нэмүү өртөг шингэсэн хил нөхцөлөөр биржээр арилжаалсан 1.29 сая тонн нүүрс экспортолсон нь 2023 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Сэтгэгдэл (2)

  • Бамбарууш (202.126.90.39)
    Мэдэгдэж байгаан нь энэ боловч үүнээс илүү байгаа л байхдаа...
    2025 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.189)
    Үнэн үү шанхиын хашаанаас өдөрт 3н эгнээ буюу 130н машийн датдаг давхар чиргүүлтэй илүү машиин ачихгүй ноором болсон гээд байдаг
    2025 оны 12 сарын 02 | Хариулах