Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Налайхын уурхай

Монголд нүүрсний анхны олборлолт 1912 онд хятад худалдаачдын гар аргаар Налайх орчмоос нүүрс зөөвөрлөн Нийслэл Хүрээг хангаж эхэлснээр тавигдсан.

1915 онд Оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор анхны уурхай ашиглалтад орж, 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын уурхайг төрийн мэдэлд авч, жилд 800 тонн гаргах хүчин чадалтай Монголын анхны улсын үйлдвэр албан ёсоор байгуулагдав.

1950–1980-аад онд уурхай 600 000 тонн/жил олборлолттой, 1,500 гаруй ажилчинтай, Монголын гол нүүрсний үйлдвэрлэлийн төв байсан. Гэвч 1990-ээд оны шилжилтийн дараа, 1992–1994 онуудад техникийн хүндрэл, санхүү, аюулгүй ажиллагааны асуудал зэргээс шалтгаалж уурхай албан ёсоор хаагдсан. 

Уурхай албан хаагдсаны дараагаар олон жижиг цооногууд ажиллаж, нүүрс олборлолт үргэлжилсэн боловч  осол, эрсдэл их, хяналт муутай байсан эсэх олон баримт бий. Энэ оны 1 дүгээр сард  Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах хаагдсан уурхайн 10 га талбайн нөхөн сэргээх төсөл албан ёсоор эхэлжээ. Өмнөд Солонгосын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 10 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй аж

Улмаар нүүрсний уурхайн бүтээн байгуулалтаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулж, хөрсний суулт хотойлтыг нөхөн сэргээхээс гадна ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар зэрэг цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэжээ.