Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ: Нүүрсний экспортын хоногт гүйцэтгэх дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1,352 рейсээр 182.7 мянган тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 10 мянган тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүний дотор Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан 86.7 мянган тонн нүүрсний экспорт нь биржийн тээвэр эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Мөн уурхайгаас төмөр зам руу ачих Тавантолгой нүүрс ачилт логистикийн төв /ТНАЛТ/-ийн үйл ажиллагаа жигдэрч 2025 оны 12 дугаар сарын эхний хагас жилийн байдлаар 12 галт тэрэгний 1,420 чингэлэгт 45.7 мянган тоннын ачилт гүйцэтгээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК он гарсаар 12 дугаар сарын 12-ны байдлаар нийт 28.7 сая тонн нүүрс олборлож 25.0 сая тонн нүүрс борлуулж, Ганцмод, Ханги мандал боомтоор нийт 26.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Компани борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч зах зээлийн уналттай үед нүүрсний борлуулалтыг хэвийн явуулж Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажиллалаа.

Он гарсаар 12 дугаар сарын 12-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК Улсын төсөвт 780.5 тэрбум төгрөгийн ААНОАТ, 566.1 тэрбум төгрөгийн АМНАТ тус тус төлөөд байна.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК