Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Мөнгөний үнэ унц нь анх удаа 66 ам.доллароос давлаа

Т.Бямбанаран

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ цаашид бууруулах хүлээлт дахин сэргэсэн. Үүний нөлөөгөөр Лхагва гарагт /2025.12.17/ мөнгөний үнэ анх удаа унц нь 66 ам.доллароос давлаа.

Спот зах зээл дэх мөнгөний үнэ 4 хүртэл хувиар өсөж, унц нь 66.50 ам.долларт болж, түүхэн дээд түвшинд хүрсний дараагаар тодорхой хэмжээнд дахин буурчээ. Энэхүү үнэт металл сүүлийн нэг сарын хугацаанд нийтдээ 25 орчим хувиар өсөөд байгаа нь нийлүүлэлтийн хэмжээ хязгаарлагдана гэх болгоомжлол болон АНУ-ын хүүгийн түвшин буурна гэсэн хүлээлттэй шууд холбоотой юм.

Мөн алтны үнэ мөнгөнөөс харьцангуй удаан нэмэгдэж буй ч 0.6%-иар өсөж, унц нь ойролцоогоор 4,330 ам.долларт хүрлээ. 

Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани болох “Marex Group”-ийн шинжээч Эдвард Мейр нэгэн ярилцлагадаа, “Мөнгөний дараагийн зорилтот түвшин 70 ам.доллар гэж үзэж байна” гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт нийтлэгдсэн АНУ-ын эдийн засгийн шинэ мэдээллүүд нь тус улсын хөдөлмөрийн зах зээл суларч байгааг харуулсан. Ажилгүйдлийн түвшин 4.6%-д хүрсэн нь 2021 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсноороо онцлогтой. Үүний улмаас 2026 онд бодлогын хүүг дахин бууруулах магадлал нэмэгдэж, алт, мөнгө зэрэг үнэт металлуудад эерэг хүлээлт үүсгэжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ оны хувьд гурав дахь буюу эцсийн байдлаар хүүгийн хэмжээг бууруулсан. Харин 2026 онд дахин хоёр удаа хүүг бууруулна хэмээн хөрөнгө оруулагчид тооцоолж эхэлсэн аж.

“DHF Capital” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Хөрөнгийн менежер Бас Койжман Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, “Холбооны нөөцийн сан 2026 оны эхний хагаст бодлогын хүүгээ хоёр удаа бууруулна гэсэн хүлээлт зах зээлийн түвшинд байсаар байгаа” хэмээн онцоллоо.

Үүний зэрэгцээ, АНУ–Венесуэлийн харилцаа хурцдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Америкийн тус улсын экспорт ба импортын хоригт орсон нефть тээвэрлэгч танкеруудад бүслэлт тогтоохыг үүрэг болгосон байна.

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (1)

  • Fatima_Frisco (3.93.40.64)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах