Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Солонгос, Сингапур, Малайз зэрэг бусад улсаас шатахуун импортолно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг (2025.12.22) хэлэлцлээ.

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газруудын ажлын гүйцэтгэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад өглөө. Үүнд:

-Бүх газрууд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;

-Бүгд Найрамдах Солонгос Улс, Сингапур, Малайз зэрэг бусад улс орнуудаас шатахуун татан авах ажлыг зохион байгуулах, тээвэр, ложистикийн асуудлыг яаралтай шийдвэрлэх;

-Ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өмнө эхлүүлсэн боловч дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ салбарын хөгжлийг дэмжих шинэ төсөл, санаачилгыг тусган, төлөвлөгөөнд бүрэн тусгах;

-Салбарын статистик мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг ханган шинэчилж, эрдэс баялаг, уул уурхайн салбарт ажиллаж буй шинжээчдийн ёс зүйн асуудлыг тодорхой болгож, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох;

Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга, ажлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн, шинэ оны эхлэлийг шинэ боломж, шинэ зорилт хэмээн харж, үр дүнтэй ажиллахыг нийт албан хаагчдад уриаллаа.

 

Эх сурвалж: АҮЭБЯ