Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэхгүй байх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” хуралдаж, шатахууны үнэ, хангамжийн асуудал тэр дундаа АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг (2026.01.05) хэлэлцлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан тус зөвлөлийн хуралдааны үеэр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, үнийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой бодит нөхцөл, шийдлийн талаар санал солилцов.

Зөвлөлийн дарга Б.Дашпүрэв, үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлөхийг онцолж, шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдийг ашгаа бус иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг уриаллаа. Мөн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хөндөхдөө аудитын дүгнэлт, тооцоо судалгаанд тулгуурласан, баримттай саналыг албан ёсоор танилцуулах шаардлагатайг хэллээ.

Тэрбээр Монгол Улс ОХУ-аас шатахууныг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээг 2026 оныг дуустал байгуулсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгааг дурдан, энэ нөхцөлд гаалийн татвар тавигдсанч үнэ тогтвортой байх болмжтойг онцоллоо.

Түүнчлэн Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд татвар бууруулах асуудлуудыг шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг мэдээлэв.

Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах Зөвлөмж”-ийг гаргахаар тогтов.

Үүнд:

• АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах;

• АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх;

• Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулах зэрэгт талууд хамтран ажиллах;

• Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэв.

 

Эх сурвалж: АҮЭБЯ

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах