
“Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх цаг үеийн биржийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Нүүрсний борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2026 оны 1 дүгээр сарын 04-нд нээлттэй цахимаар арилжаалсан нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг 745 тээврийн хэрэгсэл, 101.4 мянган тонн болгон шинэчлэн тогтоолоо. Үүнээс Гашуунсухайт хилийн боомтоор 642 тээврийн хэрэгсэл, 87.6 мянган тонн, Ханги хилийн боомтоор 103 тээврийн хэрэгсэл 13.8 мянган тонныг тус тус экспортолсон байна.
Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК