Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АМГТГ: Улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг хол давуулан биелүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлантай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч (2026.01.08) ажиллалаа. Тухайлбал, ажлын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хайгуул, олборлолттой холбогдуулан уул уурхайн үйл ажиллагааны талаарх иргэдэд зөв мэдээлэл өгөх зэрэг үүрэг чиглэл өглөө.

Мөн АМГТГ-ын дарга П.Баянбаатар илтгэлдээ өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдсан юм. Тодруулбал,

– “Орд ашиглах шинэчилсэн гэрээ”-г байгуулах бэлтгэл ажлыг хангасан

– Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан

– Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын зардлын нөхөн төлбөрийн орлогыг 62%-иар давуулан биелүүлсэн

– 2025 онд 192 талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 113 тусгай зөвшөөрөл олгосон

– Улсын төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүлж 136 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь 2025 онд нийт 13 зорилгын хүрээнд 37 зорилт, 83 арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөсний дагуу гүйцэтгэлийн хэрэгжилт 93.6%-иар үнэлэгдлээ.

 

Эх сурвалж: АҮЭБЯ