Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ: Нүүрсний экспортын хоногийн дээд үзүүлэлт 200 мянган тонн давлаа

“Эрдэнэс Тавантолгой” компани 2026 оны 1 дүгээр сарын 13-нд биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1475 рейсээр 200.4 мянган тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 11.2 мянган тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 1241 рейсээр 168.7 мянган тонн, Ханги боомтоор 234 рейсээр 31.7 мянган тонн нүүрсийг тус тус экспортолжээ.

Үүнээс гадна биржийн нүүрсийг 787 тээврийн хэрэгслээр 106.9 мянган тонныг экспортолж өмнөх үзүүлэлтээс 5450 тонноор нэмэгдүүлж биржийн тээвэр эхэлсэн 2023 оноос хойших хоногийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК