
Ч.Сансар
Хятадын экспортын өсөлт 12 дугаар сард хүлээлтээс огцом давж, жилийн худалдааны тэнцлийн ашиг түүхэн дээд түвшинд хүрэв. Хятадын гаалийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн сард экспорт өмнөх оны мөн үеэс ам.доллараар 6.6%-иар өссөн байна.
Лондонгийн хөрөнгийн биржийн групп (LSEG)-ийн мэдээлснээр импортын хэмжээ 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өссөн нь 0.9%-ийн өсөлтийн хүлээлтээс давсан үзүүлэлт байсан.
Тарифын маргаанаас болж АНУ-тай хийсэн худалдаа огцом багасаж, Хятадын экспорт 20%, импорт 14.6%-иар буурчээ. Харин Хятад улсын АНУ-аас бусад зах зээлтэй хийсэн худалдаа өсөж, худалдааны тэнцвэргүй байдал бий болгож байгаа нь Европын Холбоо зэрэг түншүүдийн гол санаа зовоосон асуудал болсон.
12 дугаар сард Хятадын экспорт Европын Холбоо руу 12%-иар, Зүүн Өмнөд Ази руу 11%-иар өссөн байна. Харин Европын Холбооноос импортлох хэмжээ 18%-иар өссөн бол Зүүн Өмнөд Азиас импортлох хэмжээ 5%-иар буурсан байна.
Эх сурвалж: www.cnbc.com