
Б.Төгс
Салбарын яам 2025 оны эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар өнгөрсөн онд олборлох салбар улсын төсөвт 9.27 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь 2024 онтой харьцуулахад 1.11 их наяд төгрөг буюу 10.7%-иар буурсан байна.
Улсын төсвийн нэгдсэн орлого 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөг болж, 2024 оныхоос 1.2 их наяд төгрөг буюу 3.8%-иар өссөн байна. Энэ дотроо эрдэс баялгийн салбар нь улсын төсвийн орлогын 28.4%-ийг бүрдүүллээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогыг ангилж харуулбал,
-Уул уурхай, олборлох (8.81 их наяд төг буюу 27%)
-Газрын тос (268.4 тэрбум төг буюу 0.82%)
-Тусгай зөвшөөрлийн төлбөр (45.8 тэрбум төг буюу 0.14%)
-Бусад орлого (145.2 тэрбум төг буюу 0.44%) тус тус бүрдүүллээ.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2025 онд өмнөх оныхоосоо 1.25 их наяд төгрөг буюу 12.4%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.
Үүнд нүүрсний төсөвт оруулсан орлого 2025 онд өмнөх оныхоосоо 2.98 их наяд төгрөг буюу 44.2%-иар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин энэхүү орлогын бууралтыг бусад эрсдийн орлогын өсөлт хэсэгчлэн нөхсөн гэж үзэж болно. Үүнд, зэсийн төсөвт оруулсан орлого 2025 онд өмнөх оныхоосоо 1.2 их наяд орчим төгрөг буюу 51.4%, төмрийн хүдэр 263.9 тэрбум төгрөг (2.7 дахин), алт 204.5 тэрбум төгрөг буюу 54.5%, цайрын баяжмал 76.2 тэрбум төг (78.9%), жонш 5.9 тэрбум төгрөгөөр (11.2%) тус тус өссөнийг тэмдэглэж болно.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Монгол улсын нийт экспорт 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15,701.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 81.9 (0.5%) сая ам.доллараар буурсан байна. Энэ дундаа эрдэс бүтээгдэхүүний экспорт 14,677.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 111.9 (0.8%) сая ам.доллараар буурсан байна. Эрдсийн экспортыг задалж авч үзвэл,
Нүүрсний экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5,768.8 сая ам.долларын 90,018.2 мян.тн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 2,929.1 (33.7%) сая ам.доллар буурсан ч, биет хэмжээгээр 6,263.4 (7.5%) мян.тн-оор өссөн байна.
Зэсийн баяжмалын экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5,808.7 сая ам.долларын 2,281.9 мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 2,489.6 (75.0%) сая ам.доллар, биет хэмжээгээр 586.5 (34.6%) мян.тн-оор тус тус өссөн байна.
Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 634.5 сая ам.долларын 8,799.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 36.9 (6.2%) сая ам.доллар, биет хэмжээгээр 1,289.5 (17.2%) мян.тн-оор тус тус өссөн байна.
Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 320.9 сая ам.долларын 1,818.1 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 2.4 (0.7%) сая ам.доллар, биет хэмжээгээр 449.0 (32.8%) мян.тн-оор тус тус өссөн байна. Хайлуур жоншны хүдэр, баяжмалын 89.4%-ийг Хятад, 10.3%-ийг Орос руу тус тус экспортолсон байна.
Цайрын баяжмалын экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 234.4 сая ам.долларын 149.2 мян.тн цайрын баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 51.1 (27.9%) сая ам.доллар, биет хэмжээгээр 23.0 (18.2%) мян.тн-оор тус тус өссөн байна.
Молибдены баяжмалын экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 99.6 сая ам.долларын 5,911.8 тн молибдены баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 3.5 (3.6%) сая ам.доллараар өссөн ч, биет хэмжээгээр 95.3 (1.6%) тн-оор буурсан байна.
Алтны экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1,240.9 сая ам.долларын 10,789.6 кг алт экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 341.6 (38.0%) сая ам.доллараар өссөн ч, биет хэмжээгээр 855.5 (7.3%) кг-аар буурсан байна. Алтны 87.4%-ийг Швейцар, 8.8%-ийг АНУ руу тус тус экспортолсон байна.
Газрын тосны экспорт: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 251.3 сая ам.долларын 3,523.0 мян.бар газрын тос экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 70.8 (22.0%) сая ам.доллар, биет хэмжээгээр 551.0 (13.5%) мян.баррелиар тус тус буурсан байна.
Катодын зэс: 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 142.2 сая ам.долларын 15,123.1 тн катодын зэс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 25.5 (21.9%) сая ам.доллар, биет хэмжээгээр 1,948.4 (14.8%) тонноор тус тус өссөн байна.