
Т.Бямбанаран
БНХАУ нь дэлхийд нүүрстөрөгчийн давхар ислийн (CO₂) ялгаруулалтаар тэргүүлж байна. Тус улс бусад аль ч орноос үлэмж зөрүүтэйгээр хол тасарч, илүү их хэмжээний CO₂ ялгаруулж буйг уг графикаас харж болно.
Энэхүү дүрслэл нь 2024 оны Хятадын CO₂ ялгаруулалтыг удаах байранд орж буй таван улсын нийлбэр, мөн Азийн бус бүх тивийн нийт ялгаруулалтын хэмжээтэй харьцуулан үзүүлжээ. Энэ хэмжээгээр тэргүүлэгч орнууд болон томоохон бүх нутгуудыг нийлүүлэн тооцсон ч тэдгээрийн нийт CO₂-ын ялгаруулалт Хятадын түвшинд хүрэхгүй хэвээр байна. Ингээд харвал дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт ганц улсад хэт төвлөрсөн шинжтэй байгааг илтгэж байна.
Тодруулбал, Хятад, АНУ, Энэтхэг улсууд нийлээд дэлхийн CO₂ ялгаруулалтын ойролцоогоор 53%-ийг бүрдүүлж байна. Харин Хятад улс дангаараа Азийн нийт CO₂ ялгаруулалтын бараг тал хувийг эзэлдэг.
Эх сурвалж: EDGAR - Дэлхийн атмосферийн судалгаанд зориулсан ялгаруулалтын мэдээллийн сан, Visual Capitalist