
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжиж буй ISO 37301:2021 (Нийцлийн менежментийн тогтолцоо) болон ISO 37001:2016 (Авлигын эсрэг менежментийн тогтолцоо) стандартуудын Нэгдсэн тогтолцоонд давтан баталгаажуулалт хийх хөндлөнгийн аудит эхэллээ.
Тус компани нь 2022 оноос эхлэн үйл ажиллагаандаа нийцлийн болон авлигын эсрэг олон улсын стандартуудыг амжилттай нутагшуулан ажиллаж байна.
Одоогийн аудитыг олон улсын эрх бүхий “QFS Management system” болон “LMS Certification Limited” байгууллагууд гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь давтан баталгаажуулалтын эхний шат юм.
Аудитад амжилттай хамрагдсанаар стандартын гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа 2029 он хүртэл буюу дахин гурван жилээр баталгаажих ач холбогдолтой.ээрх стандартууд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG 8, 11, 16) дэмждэг төдийгүй, Монгол Улсын Авлигын индексийг бууруулахад бодит хувь нэмэр оруулдаг стратегийн өндөр ач холбогдолтой тогтолцоо юм.