Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оны 02 дугаар сараас биржээр борлуулж эхэлсэн. Тийнхүү хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээ 2026 оны 01 дүгээр сард 2 сая тонн давж 137.8 сая ам долларын үнэлгээ бүхий 2.04 сая тонныг экспортоллоо. Энэ нь өмнөх дээд амжилтаа 58.76 мянган тонноор ахиулсан гэсэн үг.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаагаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж тус компанийн нийт сарын экспортын 55%-д хүрлээ.

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК