Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ойрх Дорнодод мөргөлдөөн даамжирч, алтны үнэ өслөө

Т.Бямбанаран

Лхагва гарагт /2026.03.04/ алтны үнэ 1.6%-иар өслөө. Учир нь АНУ болон Израилын зүгээс Иранд өгсөн агаарын цохилтууд эрчимжиж, геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө буюу алт руу чиглүүлэх хандлагатай байна.

Алтны спот үнэ унц нь 5,168.69 ам.долларт хүрч, 1.6%-иар өссөн бол АНУ-ын дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс 1.1%-иар нэмэгдэж, 5,178.40 ам.доллар болсон байна. Харин өчигдөр буюу Мягмар гарагт тус металлын ханш 4%-иар унаж, хоёрдугаар сарын 20-ноос хойших хамгийн доод түвшинд хүрээд байсан юм. 

“Алт ойрын хэдэн өдрийн турш энэ нөхцөл байдлыг төвөггүй даван туулж, дахин тогтворжих нь гайхах зүйл биш. Учир нь өнгөрсөн оны эхэн үеэс хойш ам.долларын ханш хэрхэн хөдөлсөн, бондын өгөөж яаж өөрчлөгдсөнөөс үл хамааран алт өөрийн гэсэн хандлагыг бүрдүүлж, харьцангуй тэсвэртэй байсаар ирсэн,” гэж “Tastylive” компанийн глобал макро стратегийн хэлтсийн тэргүүн Иля Спивак мэдэгдэв.

АНУ-Израилийн Ираны эсрэг дайны улмаас Ойрх Дорнодоос эрчим хүчний экспорт тасалдсанаар нефть, байгалийн хийн үнэ огцом өсөв. Тегеран хөлөг онгоц болон эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгч, Персийн буланд усан замын хөдөлгөөнийг хаан, Катар, Ирак тэргүүтэй бүс нутгийн орнуудад үйлдвэрлэл зогсоход хүрчээ.

“Ойрх Дорнодод үүссэн геополитикийн хурцадмал байдлын улмаас газрын тосны үнэ  нэмэгдсэн нь инфляцын эрсдэлийн талаарх болгоомжлолыг улам өдөөж байна” гэж “OCBC” компанийн стратегич Кристофер Вонг хэлэв.

Лхагва гарагт мөнгөний спот үнэ 3.5%-иар өсөж, унц нь 84.92 ам.долларт хүрсэн байна. Энэ нь мөн л өмнөх арилжаагаар ханш нь унаад сэргэсэн дүн юм.

Эх сурвалж: Ройтерс

Сэтгэгдэл (2)

  • Fatima_Frisco (3.93.40.64)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах
  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах