
Монголбанк 2026 оны 2 дугаар сард 396.1 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 89.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 477.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.7%-иар өссөн үзүүлэлт боллоо.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ дагуу 2026 оны 2 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 576,654.17 төгрөг байв.

Эх сурвалж: Монголбанк