Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ: Биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонн давлаа

"Эрдэнэс Тавантолгой" компани 3 дугаар сарын 5-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нэг удаагийн арилжаагаар 64.0 мянган тонн нүүрсийг нийт 3.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

"Эрдэнэс Тавантолгой" компани нь 2023 оноос Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний биржийн арилжааг эхлүүлсэн. Одоогоор 3.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 40 сая тонн нүүрсийг 305 удаагийн биржийн арилжаагаар амжилттай борлуулаад байна.

Нүүрсний биржийн арилжаагаар худалдан авагчийн хилийн боомтын талбай хүртэл хүргэж өгч нэмүү өртөг шингээж борлуулалтыг эхлүүлснээр нүүрсний худалдаа, тээвэрлэлт ил тод, нээлттэй, өрсөлдөөнт орчин бүрдэж, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтох боломж бүрдэж байна.

Биржээр нүүрсээ борлуулснаар Монгол Улсын нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний биржийн арилжааг улам өргөжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хүргэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК