
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч, Чилийн төрийн өмчит "Codelco" компани болон "Microsoft" корпораци хиймэл оюун ухаан (AI), ахисан түвшний дата шинжилгээ, автоматжуулалт болон дижитал аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан санаачилгуудыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гэрээ эхний ээлжинд 18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд талууд стратегийн болон үйл ажиллагааны хяналтыг хамтран удирдана.
Хамтын ажиллагаа их хэмжээний өгөгдөл (Data) боловсруулах, шийдвэр гаргахад AI ашиглах, бие даасан (autonomous) үйл ажиллагаа, чухал процессуудын автоматжуулалт болон кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг салбаруудыг хамарна.
Хоёр компани шинэ технологийн шийдлүүдийг хамтран туршиж, олон улсын туршлага солилцохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: reuters.com