Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны үнэ унаж, газрын тосны үнэ огцом өслөө

Алтны спот ханш 2%-иар унаж, унц нь 5,082 ам.долларт хүрлээ. Хэдийгээр үнэ ийнхүү унасан ч энэ нь түүхэн өндөр түвшинд (5,000 ам.доллароос дээш) хэвээр байгааг шинжээчид онцолж байна.

Ам.долларын индекс сүүлийн гурван сарын хамгийн дээд түвшинд хүрсэн нь алтны эрэлтийг бууруулж, үнэ унахад голлон нөлөөллөө. Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ 20% гаруй өсөж, Brent төрлийн тос баррель нь 100 ам.доллароос даваад байна.

Зах зээлийн энэхүү тогтворгүй байдалд Иран дахь эрх мэдлийн шилжилт хүчтэй нөлөөлж байна

Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей нас барсны дараа (2-р сарын 28-нд АНУ-Израилийн цохилтод өртсөн гэж мэдээлэгдэж буй) түүний хүү Можтаба Хаменейг Ираны шинэ Дээд удирдагчаар томилсныг өнөөдөр (2026.03.09) албан ёсоор зарлалаа.

АНУ болон Израилийн Иранд хийж буй цэргийн ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна. Үүний улмаас Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт саатаж, эрчим хүчний үнэ дэлхий даяар өсөхөд хүрчээ.

Эрчим хүчний үнэ өссөнөөр инфляци эргэн хөөрөгдөх эрсдэл бий боллоо. Үүний улмаас АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed) ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулна гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлт замхарч, ам.долларын өгөөж болон Төрийн сангийн бондын хүү өсөхөд нөлөөлөв.

Эх сурвалж: reuters.com