
Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-тай 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрээгүй юм. Иймд ойрын үед саналаа илүү сайжруулж манай улсын тавьсан шаардлагад хүргэх талаар тооцооллыг ахин хийж танилцуулахаар тохиролцлоо.
Хэлэлцээрийг энэ сардаа багтаан үргэлжлүүлж дуусгахаар хоёр тал санал нэгдэв.
Эх сурвалж: АҮЭБЯ