Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ЗАСГИЙН ГАЗАР, РИО ТИНТО-ГИЙН ХЭЛЭЛЦЭЭР ШИНЭЧИЛСЭН УДИРДАМЖААР ДАХИН ҮРГЭЛЖИЛНЭ

А.Халиун

Mонгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээ 2025 оны 10 дугаар сарын 30- наас эхэлж, 11 дүгээр сарын 20-нд талууд хамтарсан протоколд гарын үсэг зурснаар түр завсарлаад байна.

Хэлэлцээний эхний үр дүнгийн талаар Аж үйлдвэр, баялгийн сайд Г.Дамдинням, Рио эрдэс Тинто компанитай менежментийн төлбөрийг засаглалыг сайжруулах протоколд бууруулах, гарын үсэг зурсан. Мөн "Оюу толгой" компанид болж буй зарим болохгүй асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг эрс нэмэгдүүлэх, өгөөж хүртэх хугацааг ойртуулах чиглэлд талууд тохиролцсон гэж байв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто группийн хэлэлцээр түр завсарласан. Удахгүй үргэлжилнэ гэж талууд мэдэгдсэнээс хойш дөрвөн сар орчим хугацаа өнгөрөөд байгаа юм.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням PDAC 2026-ийн үеэр Монголын үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа Онтре-ийн төлөөлөлтэй уулзаж, тодорхой байр суурь илэрхийлсэн талаараа товч мэдээлсэн юм. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн бүлэг ордын хүрээнд хэлэлцээр хийх  ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар гаргасан. "Онтре ресурс" гэж Канад улсын компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийг Эрдэс баялгийн сайд ахалж байна. Энэ орд газрыг ашиглалтад оруулах, хэлэлцээр хийж шийдлийг гаргах ажлын хэсгийн ахлагчийн хувьд "Онтре ресурс"-тэй уулзалт хийлээ. Эрчимтэй ажиллая, хурдан ширээний ард сууя, шийдлээ гаргая. 

Монгол улсын эрх ашиг хамгийн түрүүнд байна. Үндэсний баялгийн санд ард иргэдэд очих хувь хэмжээ 51%- иас дээш байх ёстой. Гуравдугаар асуудал бол төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34% гэхээсээ илүүтэй Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр тооцож авах аргачлалаар шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг зарчмын байр сууриа илэрхийллээ. Сая 2025 оны 12 дугаар сард УИХ-ын сонсгол болсон. Энэ сонсголын үр дүнгээр УИХ-ын 120 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас удирдамжаа шинэчлүүлж, удахгүй авна. Ингээд хэлэлцээрийн ширээнд сууцгаана. иргэдийн эрх ашиг, байгалийн Ард баялгийн нэмэгдүүлэх өгөөжийг yp чиглэлээр хэлэлцээр амжилттай өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монгол улсыг хүндэтгэхгүй, ард иргэдийн байр суурийг хүлээж авахгүй байгаа бол бид заавал хамтарч ажиллах албагүй гэсэн ийм л байр сууриа илэрхийллээ” гэв.

Салбарын сайд өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөл тийн төслийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой тодорхой тайлбар (2026.02.06) хийсэн. Тэрбээр, "Оюутолгойн үргэлжилж байгаа. Монголд байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл. УИХ-ын нээлттэй сонсголын үр дүнгээр УИХ-ын 120 дугаар тогтоол гарсан. Саяхан уг тогтоол албажиж гарсныг Засгийн газар хүлээж аваад байгуулагдсан ажлын хэсгийнхээ хүрээнд удирдамжаа батлуулна. Хэлэлцээрт аль хүрээ хязгаарын түвшинд ажиллах чиглэлээ тогтоож байна гэсэн үг. Шинэ тогтоолтой холбоотойгоор удирдамжаа болсон. шинэчлэх шаардлагатай Удирдамжаа Засгийн газраар танилцуулаад батлуулаад хэлэлцээр дахиад үргэлжлээд явна. Хэлэлцээрүүд амжилттай сайн өрнөсөн гэж дүгнэж болно. Нэгдүгээрт долоон жилд нэг удаа хөрөнгө оруулалтын гэрээний хүүгийн хувийг өөрчилнө гэдэг асуудал байсан. 

2026 оны 1 дүгээр сарын 30 гэхэд дуусах байсан хугацааны энэ түгжээг авч хаясан. Тэгэхээр хэлэлцээр тасралтгүй үргэлжилнэ. Түгжээ байхгүй болсон. Хоёрт "Рио Тинто"-ийн талаас хүүг бууруулах амлалтыг авч гарын үсэг зуруулсан. Гуравдугаарт менежментийн төлбөр гэж шударга бус зүйл бий. Менежментийн төлбөрийг бодит зардал дээр үр дүнд суурилж олгоно гэдгийг тулгаж, үүнд шийдэл гаргаж зөвшөөрье гэдэг дээр тохирсон. Хэлэлцээр ийм байдлаар амжилттай өрнөж яваа. Хэлэлцээрийн удирдамжаа ойрын үед батлуулаад хэлэлцээр үргэлжлээд явна. Хэлэлцээрийн хувьд зээлийн хүүтэй асуудал дээр Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг бий.

Менежментийн хүү болон засаглалтай холбоотой асуудлаарх ажлын хэсэг, мөн гурав дахь нь Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр орд буюу Онтре-ийн хэлэлцээртэй холбоотой ажлын хэсэг бий. Онтре-ийн хэлэлцээр эхлээгүй байгаа. Нөгөө талыг бид хэлэлцээрт уриад байсан. Нэгдүгээр сарын сүүлээр "хэлэлцээрт оръё" гэдэг албан ёсны хариугаа өгсөн. Одоо бид удирдамжаа шинэчилж батлаад дахиад хэлэлцээртээ орно" гэж байв.

Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой бас нэг онцлох үйл явдал бол 2 дугаар сарын 12-ны өдөр “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх тэргүүтэй захирлууд "Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг Ерөнхий сайд Г.Занданшатарт гардуулсан явдал юм.

Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцсан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатай гэсэн урьдын байр сууриа дахин илэрхийлсэн.

"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа, "Оюу толгой төслийг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.

Харин "Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар Улсын Ерөнхий байгуулагдсан ажлын хэсгүүд "Рио Тинто"- той "Оюу толгой" ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна.

Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна.

Зээлийн хүү зардлыг бууруулах тодорхой саналуудыг болон менежментийн Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ" гэжээ.

Энэхүү хэлэлцээрийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хариуцсан ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж буй юм. Өнгөрсөн онд эхэлсэн хэлэлцээр хэзээ үргэлжлэх талаар Сангийн яамнаас тодруулахад, "Хэлэлцээрийн талаар хоёр тал хамтран ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулах талаар талууд санал нэгдсэн. Гуравдугаар сардаа хэлэлцээр эхлэх хугацааг товлохоор ажиллаж байна" гэлээ.