
"Эрдэнэс Тавантолгой" компани 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Тодруулбал 32.0 мянган тонн сул коксжих нүүрсийг тонн тутамд 85.4 ам.доллароор арилжаалж нийт 2.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.5 ам.доллароор буюу 12.5% өссөн байна.
Мөн 64.0 мянган тонн сул коксжих нүүрсийг тонн тутамд нь 76.6 ам.доллароор үнэлэн арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 10.1% өслөө.
Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс (64.0 мянган тонн)-ийг 65.7 ам.доллароор арилжаалж нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 20.4 ам.доллароор буюу 45.0% өслөө.
2026 онд 72 удаагийн арилжаагаар 327.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.1 сая тонн нүүрс арилжлаа.
Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 154.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.98 сая.тонн нүүрс борлуулсан байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК