Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

MINING FORUM 2026: Уул уурхайн салбарт "Дижитал шилжилт" зардлыг 30% бууруулж байна

Уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, шийдлүүдийг танилцуулдаг уламжлалт "Mining Forum 2026" арга хэмжээ (2026.03.25) амжилттай үргэлжилж байна. Энэ жилийн форумын онцлог нь "Caterpillar (CAT)" брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дилер "Барловорлд Монголиа" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн босгон дээр тохиож байгаа бөгөөд "Together, We Power Progress" уриан дор салбарын шийдвэр гаргагчид, инженерүүдийг нэг дор цуглуулав.

Арга хэмжээг нээж Барловорлд Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхдэлгэр хэлсэн үгэндээ: "Бидний туулсан 30 жилийн түүх бол Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой. Энэ удаагийн форум нь бидний цаашдын 30 жилийн алсын хараа болох дата мэдээлэл болон ногоон технологид суурилсан ухаалаг үр ашгийг салбарынхандаа танилцуулж байгаагаараа ач холбогдолтой юм" хэмээн онцлов.

Форумын үндсэн илтгэлүүд уул уурхайн зардлыг бодитоор бууруулах дата шинжилгээний үр дүнгүүд дээр төвлөрч байна. Дижитал технологи болон техникийн төлөв байдлыг алсаас хянах системийг (Condition Monitoring) нэвтрүүлснээр, гэнэтийн эвдрэлийн зардлыг 30% хүртэл бууруулж, ажлын бүтээмжийг 10–15% нэмэгдүүлэх боломжтой.

Ялангуяа уурхайн үйл ажиллагаанд нийтлэг ажиглагддаг даац хэтрүүлэлт нь техникийн үндсэн эд анги болон дугуйны насжилтыг 25–40% хүртэл огцом бууруулдаг тул техник ашиглалтын соёлыг датагаар хянах нь өндөр ач холбогдолтой.

Caterpillar-ийн төлөөлөгчдийн зүгээс дэлхий даяар уул уурхай "Ногоон" чиг хандлага руу шилжиж буйг тэмдэглээд, түлшний зарцуулалт багатай, аюулгүй ажиллагааны өндөр систем бүхий техникүүдийг Монголын зах зээлд үргэлжлүүлэн нэвтрүүлэхээ илэрхийллээ. Энэ нь байгаль орчинд ээлтэй байхаас гадна, түлшний зардлыг хэмнэх замаар төслийн ашигт ажиллагааг (NPV) өсгөх гол хүчин зүйл аж.

"Mining Forum 2026" нь уул уурхайн компаниудад зөвхөн техник худалдан авах бус, түүнийг хэрхэн ухаалгаар эзэмшиж, зардлаа хэмнэх вэ гэдэгт тодорхой гаргалгаа өгч буй арга хэмжээ болж байна. Барловорлд Монголиа компани 30 жилийн түүхэн туршлагадаа үндэслэн цаашид "Датад суурилсан үр ашиг"-ийг салбарын стандарт болгохоор зорьж байна.