Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Erdene Resource Development: 2025 онд Баянхөндий алтны төслөөс 31 сая ам.долларын орлого олжээ

Т.Бямбанаран

Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 2025 оны 12 дугаар сарын 31-ээр эцэслэсэн санхүүгийн жилийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн үр дүнгээ танилцуулж, Баянхөндий алтны уурхайн талаарх шинэ мэдээллийг хүргэлээ. Баянхөндий төслийг тус компанийн “Mongolian Mining Corporation”-тэй хамтран байгуулсан компани болох Эрдэнэ Монгол ХХК ажиллуулж байна.

Өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайг 2025 оны III улиралд бүрэн барьж дуусгасан бөгөөд 2025 оны 9 дүгээр сард анхны алтаа үйлдвэрлэсэн. Тус компани 7,434 унц алтыг нэг унц нь дунджаар 4,187 ам.доллароор  борлуулж, мөнгөний дайвар бүтээгдэхүүнийг оролцуулаад нийт 31 сая ам.долларын борлуулалтын орлого олжээ. 

“Erdene Resource Development”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Петер К.Акерли хэлэхдээ, “Баянхөндий алтны уурхай нь өсөн дэвжиж буй “Хөндий” Эрдсийн Дүүргийн хөгжлийн суурь болж байна. Энэхүү бүс нь Ази тивийн хэмжээнд хамгийн ирээдүйтэй шинэ ашигт малтмалын бүсүүдийн нэг” гэдгийг онцоллоо. 

Мөн тэрээр Баянхөндий алтны ордын ашиглалтын эхний саруудад гарсан ахиц дэвшилд бид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн ашиглалтын хугацааг уртасгах, эсвэл Баянхөндий дэх үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

Хамгийн сүүлд хийсэн хайгуулын ажлын үр дүнд “Dark Horse” ордод алтны эрдэсжилт тэлж, 2027 оны III улирлаас Баянхөндийд олборлон боловсруулахаар төлөвлөсөн өндөр агуулга бүхий нөөцийн хэмжээг улам нэмэгдүүлж байгаа ажээ. 

"Erdene Resource Development" компани Баянхөндий төсөлтэй зэрэгцэн молибденийн томоохон төсөл хөгжүүлж байгаа. "Зуун мод" ордын молибден-зэсийн баттай болон бодит нөөц шинэчилсэн тооцооллоор 22%-иар нэмэгдэж, 333 сая фунт болсон бол зэсийн нөөц нь 16%-иар өсөж, 384 сая фунт хүрсэн ажээ.

Эх сурвалж: “Erdene Resource Development”

Сэтгэгдэл (1)

  • Gold Available For Sale, We Offer The Best For You +447401473736 (79.127.224.104)
    Gold Available For Sale, We Offer The Best For You +447401473736 Gold for Sale in USA, Kampala Uganda, Canada, Australia, Europe. No hidden payments and no payments upfront if you are a serious buyer. We do CIF to our serious buyers without delays or FOB to those more serious buyers who want to come to Uganda for a pick up. We recommend our good buyers to fly to uganda and do the testing and visit our mining sites and do a due diligence for more trust and long term business 24 Karat, 98+ Purity Gold Wholesale supplier. Gold world is a leading global supplier and trader of an extensive range of 24 Karat Gold. Our sales team is committed to providing impeccable services to our clients, and they are always ready to answer your questions. Smooth Delivery on Time Worldwide Along with the best quality of our 24 Karat Gold, we take care of the packaging process as well. We always involve high-technique packaging system which provide barrier protection against moisture, dust, or any kind of mechanical damage during transportation. Not only this, we perform smooth delivery of our 24 Karat Gold within the given date and time. Our entire gold product is delivered in 3–7 days by courier worldwide CONTACT: Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/ Impeccable Feature of 24 Karat Gold
    2026 оны 06 сарын 13 | Хариулах