Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” эхэллээ


Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” өнөөдөр эхэллээ. Уг чуулга уулзалтын гол сонсголыг салбарын сайд хийлээ.

Сайд Г.Дамдинням "Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн орчин" сэдэвт илтгэлдээ "Манай улс 1990 оноос өмнөх эрэл судалгаа хайгуулын үр дүнгээр 36 жил амьдарч байна. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл судалгааны ажлыг үе шаттайгаар эрс нэмэгдүүлнэ" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Эрдэс баялгийн салбарынхан олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх чин эрмэлзлийн хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулж байна.

Юуны өмнө эрдэс баялгийн салбар Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж буйг товч дурдахад:

-дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг,

-аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг,

-экспортын нийт орлогын 93 хувийг,

-гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг,

-нэгдсэн төсвийн орлогын 28 хувийг тус тус бүрдүүлж байна.

Сайд мөн илтгэлдээ ирэх Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барина гэдгээ онцлов. Хуулийн төсөлтэй холбогдуулан "Хайгуулын салбарыг нээх боломжит хувилбаруудыг нээнэ. 2010 оноос хайгуулын салбар уналтад орсон, одоо "амь тавих" гэж байна. Хэн геологи, судалгаа, эрэл хайгуулыг хийж байна, түүнийг дэмжинэ" гэлээ.

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ