Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МОБИКОМ КОРПОРАЦЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ЯСҮХИРО ОЧИ ТОМИЛОГДЛОО

Ясүхиро Очи

Дижитал шилжилт, инновацад суурилсан өсөлтийн шинэ үе шатыг эхлүүлэх хүрээнд Мобиком Корпорац ХХК Ясүхиро Очи-г 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо.

Ясүхиро Очи нь харилцаа холбоо, технологийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тодруулбал, тэрээр өмнө нь KDDI корпорацад удирдах албан тушаал хашиж, олон улсын зах зээлд ажиллаж байжээ. Мөн Мобиком Корпорацад гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа компанийн стратеги, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Мобиком Корпорацад үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус компани уламжлалт харилцаа холбооны оператораас технологид суурилсан компани болох,  5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх зорилтоо улам эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэглэгчдэд чиглэсэн шинэ төрлийн үйлчилгээ, тодруулбал дижитал санхүү, амьдралын даатгалын шийдэл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг туслах зэрэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, өдөр тутмын хэрэглээг илүү хялбар, ухаалаг болгохыг зорьж буй юм.

Ясүхиро Очигийн стратегийн удирдлага, олон улсын туршлага нь энэхүү дижитал шилжилтийг түргэсгэж, Мобикомын өсөлтийг дараагийн шатанд гаргахын зэрэгцээ Монгол Улсын харилцаа холбооны салбарын хөгжилд ч мөн хувь нэмэр оруулна.

Нэг сая гаруй хэрэглэгчтэй энэхүү компанийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд удирдсан Кожи Курушимагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, Ясүхиро Очи ийнхүү шинээр томилогдлоо.