Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ: Оны эхний улиралд 9.5 сая тонн нүүрс экспортоллоо

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулан, нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Нийт борлуулсан нүүрсийг төрлөөр ангилбал:

• 3.9 сая тонн нь коксжих нүүрс;

• 3.6 сая тонн нь сул коксжих нүүрс;

• 1.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс;

• 0.6 сая тонн нь угааж баяжуулсан бүтээгдэхүүн байна.

Экспорт энэ оны эхний улиралд 9.5 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 56% өссөн байна. Үүний 51% буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт, 49% буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрснээс бүрдсэн.

Өнгөрсөн 2025 оны эхний улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны эхний улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж 101%-ийн өсөлттэй гарлаа. Экспорт өнгөрсөн оны эхэн улиралд 6.1 сая тонн байсан бол энэ онд 9.5 сая тоннд хүрч 56% өслөө.

Борлуулалт болон экспортын хэмжээ нэмэгдэхэд тээвэр зохион байгуулалт сайжирч, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүллээ.

Борлуулалтын орлого өнгөрсөн оны эхний улирлаас 72% өсөж 641.6 сая ам.долларт хүрч, 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн нь Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр төсвийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК