Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банкны үнэт металл худалдан авалт он гарсаар 3.2 тоннд хүрч 48% өсөв


Монголбанк 2026 оны 3 дугаар сард 949.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 101.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 720.4 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Үнэт металлын нийт худалдан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48%-иар өссөн дүнтэй байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны  3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 560,486.32 төгрөг байв.