Уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, шийдлүүдийг танилцуулдаг уламжлалт "Mining Forum 2026" арга хэмжээ (2026.03.25) амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн форумын онцлог нь "Caterpillar (CAT)" брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дилер "Барловорлд Монголиа" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн босгон дээр тохиож байгаа бөгөөд "Together, We Power Progress" уриан дор салбарын шийдвэр гаргагчид, инженерүүдийг нэг дор цуглуулав.