Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Эрдэнэт үйлдвэр" оны эхний улиралд төсөвт 440 тэрбум төгрөг төвлөрүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний улиралд 11.3 сая тонн хүдэр олборлож, 10.1 сая тонн хүдэр боловсруулан, 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 104%-иар биелүүлж ажиллалаа.

2026 оны эхний улиралд 1.5 их наяд төгрөгийн борлуулалттай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 52%-иар өссөн байна.

Улс, орон нутгийн төсөвт энэ оны эхний улиралд 438.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42%-иар өсжээ.

 

Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ