
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй болон эхлүүлэхээр төлөвлөж буй аж ахуйн нэгжүүдийн зорилго, чиглэл, орон нутгийн харилцаа, талбайн хэтийн төлөвтэй холбоотой мэдээллийг нэгтгэн танилцуулах, хариуцлагатай уул уурхайн зарчим, кодексыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зөвлөгөөн юм.
Зөвлөгөөнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагууд оролцож байна.


Эх сурвалж: АМГТГ